
ХБК-ийн цохивор хөгжмийн чуулгын шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолт ес дэх жилдээ өнөөдөр, маргааш Улсын Филармонийн концертын танхимд болно.
Энэ жилийн тоглолтоор ОХУ-ын суут хөгжмийн зохиолч М.Мусоргскийн “Үзэсгэлэнгийн зургууд”-аас төрсөн сэтгэл татам богино хэмжээний “Зугаалга”, “Одой хүн”, “Цэцэрлэгийн хүүхдийн шуугиан”, “Том дугуйтай модон тэрэг”, “Өндөгнөөсөө гарсан дэгдээхэйн бүжиг”, “Баян, ядуу хоёр еврей” гэсэн хөгжмийг тоглох аж.
Түүнчлэн Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, “Намрын шөнө”, Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны мэндэлсний 90 жилийн ойд хүндэтгэл үзүүлж “Хурдан зээрд” дууных нь хөгжмийг Монгол Улсын гавьяат багш Б.Зоригт найруулан хүргэх юм.
“Найруулга-2016” тоглолт өнөөдөр эхэлнэ | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.