Шууд Chart

“Монгол цэрэг” үзэсгэлэн нээгдлээ

2016-03-14 15:53:05

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95, Монгол цэргийн музей байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Монгол цэрэг” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монгол цэргийн музейд боллоо.

Монголын эрэлхэг хөвгүүдийн дайчин ялалтын түүх, яруу алдар, тэдний түүчээ өнөөг хүртэл оршин байгааг илтгэн харуулах зорилготой энэхүү үзэсгэлэнг  Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив хамтран зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнд Монгол цэргийн хэрэглэж байсан цавчих, хатгах зориулалт бүхий 20 гаруй илд, жад, Монгол Ардын армийн холбогдолтой марк, зурагт хуудас, ил захидал зэрэг дэлгэгдсэн байв.

Нээлтийн үйл ажиллагаанд БХЯ, “Монгол генерал” төвийн гүйцэтгэх захирал, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын төв архивын дарга Д.Номч, үндэсний төв архивын төвийн эрхлэгч М.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн цэргийн штаб, оюутан залуус оролцов.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол цэрэг” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй