
Монголын авто мастеруудын холбооны кросс ангиллын энэ оны хоёр дахь гараа "Чингис мастер кросс-2016" уралдаан уламжлал ёсоор Дархан хотод 16 дахь жилдээ боллоо.
Уралдааныг зохион байгуулах багт ерөнхий шүүгчээр МАМХ-ны гүйцэтгэх захирал Ө.Бямбадэлгэр, нарийн бичгийн дарга П.Ганзориг, шүүгчээр Э.Эрхэмсайхан, техникийн дэмжлэгийн шүүгчээр Г.Батзаяа Ш.Гансүх, "Алтайн бугат" ХХК МАМХ-ны тэргүүн Д.Баасансүрэн, тамирчин Д.Батнасан, барианы шүүгчээр Р.Төгөлдөр нар ажиллав.
Энэ жилийн уралдаанд 54 тамирчин оролцсоноос спортын мастер Л.Ариунболд түрүүллээ. Ингэснээр тэрбээр энэхүү ангиллын уралдаанд 15 дахь түрүүгээ хүртэв. Дэд болон гуравдугаар байрт мастер кросс ангиллын уралдааны 26 удаагийн аварга ОУХМ Д.Болдбаатар, спортын мастер Д.Мөнх-Оргил нар удаалав.
"Чингис мастер кросс-2016" уралдааны шилдгүүдийг танилцуулъя:
1. №36 Л.Ариунболд СМ
2. №24 Д.Болдбаатар ОУХМ
3. №74 Д.Мөнх-оргил
4. № 35 Х.Улам-Өрнөх СМ
5. № 66 Б.Дашдаваа СМ
6. №95 Б.Бат-Энэрэл СДМ
7. №98 Ж.Төрмөнх СМ
8. №50 Э.Батнайрамдал СМ
9. № 67 У.Анхбат
10. № 40 Ц.Батбаатар СМ
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” ХХК болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, эмнэлэг, Онцгой байдлын газар, Залуучууд театр, Дархан сумын ЗДТГ хамтран ажилласан юм. МАМХ-ны ээлжит гараа ирэх сарын 3-нд нийслэлийн Баруунтурууны даваанд болно.
Л.Ариунболд 15 дахь түрүүгээ хүртлээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.