Шууд Chart

Боксчид өмнөд хөршийг зорив

2016-03-17 08:58:32

Боксын шигшээ багийн тамирчид өчигдөр БНХАУ-ын Цяньань хотыг зорилоо. Тэнд Ази, далайн орнуудын дунд Олимпийн эрх олгох хариуцлагатай тэмцээн энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 2-нд болох юм. Үүнд жин бүрийн эхний хоёрт орсон боксчин Бразилийг зорих эрхтэй болно.

Энэхүү тэмцээнд манай улсаас саяхан Германы "Химийн цом"-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтав.

Багийн бүрэлдэхүүнд боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Монгол Улсын ардын багш Д.Банди, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, "Алдар" спортын хорооны дасгалжуулагч А.Гантулга, Ё.Төмөрбатаа, Г.Буянжаргал нар багтлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксчид өмнөд хөршийг зорив   
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй