Шууд Chart

Өнөөдөр төв замыг түр хугацаагаар хаана

2016-03-17 10:04:42

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан хөгжимтэй парад өнөөдөр болох тул төв замыг 12:00 цагаас эхлэн түр хаана.

Нийслэлийн таван цэгээс хөгжимтэй парад алхаж, Чингисийн талбайд цуглан нэгдсэн тоглолт хийх юм. Үүнд ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим,  БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид,  ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг оролцоно.

Тодруулбал, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, бага тойруу, Баянбүрд, Их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр төв замыг түр хугацаагаар хаана  
Үзсэн: 353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй