Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-03-17 10:42:59

Гуравдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тойм. 

“Өнөөдөр” сонинд “Хурмаст тэнгэр хураа хайрла”, “Банкууд нь мөнгөө хүүлж, баялаг бүтээгчид нь өртэй зүтгэсээр байх уу” нийтлэл, УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Бид эх оронч, үндэсний үзэлтнүүд” ярилцлага, сэтгүүлч Р.Чулууны “Аав минь дээ” дурсамж нийтлэл хэвлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хямралаас гаргахад туслах debt restructuring “Чингис” бондод ч хамаатай” нийтлэл, Ц.Баасандоржийн “Улсын дээд шүүх хууль зөрчсөн”, Д.Пүрэвбаатарын “Энержи ресурс рейл” компани 38 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийчихээд үүнийгээ 93.6 гээд байгаад хамаг учир бий”, жүжигчин Ц.Баясгалангийн “Хайрыг түгээхийг хүсдэг”, дуучин Т.Цамбалхүндэв “Би 260 айлын үүд тогшиж явсны хүчинд “Бурхан халдун”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байтал канондсон батламж ч өгөхгүй юм” ярилцлага гарчээ.   

“Үндэсний шуудан”-д “Эдийн засгийн хямралыг сэтгэл зүйн хямралгүй давна”, “Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц” нийтлэл багтав.

“Зууны мэдээ” сонинд “Эдийн засгийн тулах багана санхүүгийн зах зээл”, “Брейвикт юу таалагдахгүй байна вэ” нийтлэл, “Гарьд магнай” эмнэлэгийн ерөнхий эмч З.Цэгмидийн “Эрчүүд дотоод энергийн алдагдалд орох нь их байна” ярилцлага.

“Засгийн газрын мэдээ” сонинд “Тэтгэлэгт хамрагдах боломж бүгдэд нээлттэй”, “Ардын армид алба хашсан дурсгалт мөчийн дурсамж” нийтлэл, “Сайд ирэхгүй ээ, харж л байгаарай” ярилцлага нийтлэгдэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй