Шууд Chart

“Нарны домог” энэ сарын 22-нд тоглогдоно

2016-03-17 11:09:01

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох “Нарны домог”-ийг энэ сарын 22-нд тоглох гэж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав агсны 90 жил, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын урлагт зүтгэж буйн 45 жилийн ойд зориулж, дээрх хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болсон байна.

Цомнолыг Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав агсан, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан юм. Эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл болсон энэхүү бүжгэн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж дайснаа даран, дархан цолоо мандуулсан баатарлаг хөвгүүдийн гавьяагаар ард олон, амар жимэр аз жаргалтай амьдарч буйг дүрслэн харуулдаг билээ.

28 дахь жилдээ тоглох гэж буй эл бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид агсны нэрэмжит тэмцээнд оролцсон бүжигчид, үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нарны домог” энэ сарын 22-нд тоглогдоно  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй