Шууд Chart

“Театр-2016” сургалт Хүүхэлдэйн театрт болно

2016-03-17 12:04:48

УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлч, ажилтны мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр-2016” онол, практикийн сургалтыг маргаашнаас эхлэн таван өдөр зохион байгуулах гэж байна.

Сургалтанд дээрх театраас гадна ХЦДБЧ, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс, Баянхонгор зэрэг 15 аймгийн 20-иод театр чуулгын 120 гаруй уран бүтээлч хамрагдах юм.

“Театрын удирдлага, менежмент” сэдвээр ХБНГУ-ын театрын мэргэжилтэн доктор Фолкер Баллвег, “Найруулагч-Жүжигчин”-ээр УДЭТ-ын найруулагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, “Театрын зураач-сценограф”-аар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, “Театрын гэрлийн найруулга”-аар УДЭТ-ын гэрлийн найруулагч Ц.Эрдэнэбат, “Театрын дууны найруулга”-аар УДЭТ-ын дууны найруулагч Т.Ганхуяг нар илтгэл тавина.

1931 онд орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага болох Улсын төв театрыг бий болгоход хуучнаар ЗХУ-аас мэргэжилтэн сургагч багш А.Ефремов, А.Борейшо нар урилгаар хүрэлцэн ирж театрын уран бүтээлчдэд сургалт явуулж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн түүхтэй. Тэр цагаас хойш УДЭТ олон улсын театрын институтын Монголын төвтэй хамтран ОХУ, Герман, Швед, Солонгос зэрэг улсаас театрын мэргэжилтэн, сургагч багш урьж мэргэжлийн сургалт, семинарыг хэрэгжүүлсээр байна.

Нээлтийн үйл ажиллагаа Хүүхэлдэйн театрт болно.

 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Театр-2016” сургалт Хүүхэлдэйн театрт болно  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй