
МҮОХ-ны хурлын танхимд өнөөдөр аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны семинар боллоо. Уг семинарт орон нутгийн болон нийслэлийн бүх дүүргийн "Олимпийн зөвлөл"-ийн төлөөлөл оролцов.
Энэ үеэр “МҮОХ-ны өнөөгийн байдал, цаашдын зорилго, “Олимпийн хөтөлбөр-2020” сэдвээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага" сэдвээр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, “Олимпийн хөдөлгөөн сэдвээр” ОССАлбаны дарга Ц.Цэнд-Аюуш, 2016 онд наадмуудын тухай МҮОХ-ны мэргэжилтэн З.Галхүү, ЕБС-д Олимпийн боловсролын мэдлэг олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг нар илтгэл тавьсан юм.
Семинарын үеэр аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүдээс зохиож буй үйл ажиллагааны арга туршлагын талаар Говьсүмбэр, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгийн төлөөлөл өөрсдийн хийсэн ажлын тайлангаа сонирхууллаа.
Олимпийн зөвлөлийн удирдах ажилтны семинар боллоо | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.