
Казахстаны нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн Олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Энэ тэмцээнд тивийн 26 орны баг тамирчин өрсөлдөнө.
Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн тамирчин Олимпийн эрхийн төлөө хүч үзэх юм. Энэ тэмцээнээс жин бүрт эхний хоёр байрт шалгарсан бөх Бразилыг зорих эрхээ авна. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр буюу маргааш эмэгтэй 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа дэвжээнд гарна.
Тамирчдын хуваарийг танилцуулъя:
Эрэгтэй:
III.20 - 86 кг: О.Үйтүмэн
III.19 - 97 кг: Д.Хүдэрбулга
Эмэгтэй:
III.20 - 48 кг: Э.Нарангэрэл
III.18- 53 кг: Э.Сумьяа
III.19 - 58 кг: П.Орхон
III.19 - 75 кг: Б.Одончимэг
Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд Олимпийн зургаан эрх авсан билээ.
Чөлөөтийнхөн маргааш Олимпийн эрхийн төлөө Астанад өрсөлдөнө | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.