
Цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн “Тулах багана” яруу найргийн наадам өнөөдөр Дархан-Уул аймагт болж, МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Алагаа түрүүллээ. Дэд болон гутгаар байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч М.Баяржаргал, холбооны 322-р ангийн аж ахуйн албаны дарга М.Насанбат, тусгай байрт яруу найрагч Д.Одмандах, С.Лхагвасүрэн нар шалгарсан юм.
Хоёр даваатай болсон тус наадамд 15 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан бөгөөд зохион байгуулагчаар тус аймгийн “ЛХА” телевизийн сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн, "Ган үзэг"-тэн Л.Отгонбаатар 2013 оноос санаачлан ажиллаж байна. Түүнтэй Дархан-Уул аймгийн залуучуудын холбоо, тус аймгийн Засаг дарга, цэргийн штаб, “Дархан нутаг” ТББ хамтарлаа.
Ерөнхий шүүгчээр “Монцамэ” агентлагийн хойд бүсийн сурвалжлагч, яруу найрагч Б.Норовсамбуу, шүүгчээр яруу найрагч Л.Мөнхбаатар, наадмын зохион байгуулагч Л.Отгонбаатар нар ажиллав.
Наадмын төгсгөлд Л.Отгонбаатар “Хамтран ажилласан хувь хүн, байгууллагуудад баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөр улам өөдөө байх болтугай” гэсэн юм.
“Тулах багана”-ы эзнээр яруу найрагч Х.Алагаа тодорлоо | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.