
2016 оны гуравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэнтийн уулурхаг нутгаар 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21, 22-нд говь тал хээрийн нутаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан | ||
Үзсэн: 762 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.