Шууд Chart

Ц.Цогтбаатар жин өгсөн барилдаад дахин түрүүллээ

2016-03-18 10:54:56

Монголын их, дээд сургуулийн оюутны улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Тэмцээнд 20 их, дээд, коллежийн 200 гаруй тамирчин эрэгтэй 60, 66, 73, 81, 90, 100, +100, эмэгтэй 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд өрсөлдсөн юм. Өнөөдөр хүнд жингийн барилдаан явагдсанаар тэмцээн өндөрлөнө.

Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд Монголын оюутны спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Гүндэгмаа, Монголын жүдо бөхийн нарийн бичгийн дарга М.Бөхбат, жүдо бөхийн ахмад тамирчин Д.Баатаржав нарын зэрэг албаны хүмүүс оролцов. 

Өчигдөр болсон барилдааны хамгийн сонирхолтой нь ОЖХМ Ц.Цогтбаатарынх байлаа. Монгол Улсын шигшээ багийн гишүүн, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт тэрбээр энэ удаа жин өгсөн 66 кг-д түрүүлсэн юм. Түүний хувьд энэ оны насанд хүрэгчдийн УАШТ-д мөн түрүүлээд байсан юм.

Тэмцээний дүн, эрэгтэй:

60 кг:

1.Э.Ариунболд /МУИС/

2.Р.Цэдэн-Иш /Шонхор-Олимп/

3.Г.Баттулга /МУБИС/

Ж.Амарболд /МУИС/

66 кг:

1.Ц.Цогтбаатар /ҮБТДС/

2.Б.Самбууням /МУБИС/

3.Н.Мөнхбаяр /ҮБТДС/

М.Ганболд /ҮБТДС/

73 кг:

1.Б.Пүрэвдаваа /ҮБТДС/

2.Э.Баярбаатар /ҮБТДС/

3.Г.Мөнх-Эрдэнэ /ҮБТДС/

Б.Сумъяабазар /МУБИС/

Эмэгтэй:

48 кг:

1.М.Долгоржав /ҮБТДС/

2.Ж.Чанцалдулам /МУБИС/

3.Б.Бадмаа /Шонхор-Олимп/

Д.Чойжав /МУБИС/

52 кг:

1.Э.Гэрэлмаа /БХИС/

2.Б.Болор-Эрдэнэ /ҮБТДС/

3.М.Чаминчулуун /МҮИС/

Д.Батжаргал /Мон-Алтиус/

57 кг:

1.Л.Энхрийлэн /Мон-Алтиус/

2.Б.Солонго /Шонхор-Олимп/

3.П.Буянхишиг /МУБИС/

Г.Саранзаяа /МУБИС/

63 кг:

1.Б.Ганхайч /МУБИС/

2.Б.Мөнхжаргал /МҮИС/

3.Г.Чимэдноров /Мон-Алтиус/

Г.Отгонцэцэг /Шонхор-Олимп/

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар жин өгсөн барилдаад дахин түрүүллээ  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй