
Казахстаны нийслэл Астана хотын “Даулет” спортын цогцолборт чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, 53 кг-ын жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Э.Сумъяа олимпид оролцох эрхээ авлаа. Дээрх жинд найман бөх өрсөлдсөн бөгөөд тэрбээр эхний барилдаанаа БНСУ-ын тамирчинтай хийж, 14:3 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн бөх Бабита Кумаритай хүч үзэж, оноогоор ялсан.
Тус тэмцээнд тивийн 26 орны баг тамирчин өрсөлдөж байна.
Э.Сумъяа “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.