Шууд Chart

Кенид болсон аллагыг эртнээс төлөвлөж байжээ

2013-10-01 10:15:01

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Кени улсын нийслэл Найроби хот дахь томоохон худалдааны төвд гарсан алан хядах ажиллагааны үеэр 67 хүн амь үрэгдэж,  61 хүн ямар ч сураггүй алга болжээ. Хүчний байгууллагынхан алан хядагчдыг устгах ажиллагааны үеэр 5 гэмт этгээдийг устгасан байна.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт тус үйл явдалтай холбоотой шинэ баримтууд олон нийтэд ил боллоо. Тус хэргийн буруутан гэх Ал-Шабааб алан хядагч байгууллагынхан одоогоос нэг жил орчмын өмнөөс тус худалдааны төвийг түрээсэлж үйл ажиллагаа эхлүүлсэн байсан нь тагнуулын эх сурвалжаар нотлогджээ. Тэд алан хядах үйл ажиллагааг явуулахаар маш эртнээс бэлтгэж байж. Алан хядах ажиллагаанд гар бие оролцсон хүмүүсийн дунд АНУ, болон Их Британи улсын иргэд байж магадгүй гэсэн таамаглал ч байна.

Одоогоор  8 хүнийг баривчлан саатуулаад байгаа ч тус хэрэг явдалтай холбоотой бусад алан хядагчдыг эрэн хайх ажил үргэлжилж байна. Энэ тухай тус улсын эрх баригчид мэдэгдээд алан хядах ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэх террор байгууллагын гишүүд хотын төвийн тус худалдааны төвд дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан тухай тагнуулын эх сурвалж дурьдсан байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Кенид болсон аллагыг эртнээс төлөвлөж байжээ  
Үзсэн: 1657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй