
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ныг олон улсын театрын баяр болгон зарласан. Үүнийг угтан ДБЭТ-ын уран бүтээлчид "Consonance-Crossover" тоглолтыг энэ сарын 26, 27-нд зохион байгуулах гэж байна.
"Classical Crossover" гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвих арга барилыг илэрхийлсэн нэр томьёо аж. Энэ нь харьцангуй сүүлд хөгжсөн урсгал учир урлаг судлаачид тухайн уран бүтээлчийг Classical Crossover чиглэлийн мөн, биш болохыг тодорхойлоход хүндрэлтэй гэдэг. Гэхдээ дээрх урсгалын онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан, шинэ цагийн үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвидагт оршдог гэнэ.
"Consonance” тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.