
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбартаа амжилт гаргасан иргэдэд Төрийн дээд шагнал гардуулна. Тодруулбал, спортын салбараас бодибилдингийн ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн мистер Ж.Нурлан, холимог тулааны дэлхийн аварга асан Ж.Нарантунгалаг, шатарчин, хоёр дахь их мастер Т.Батчимэг, нисэх загварын спортын анхны дэлхийн аварга М.Гонгор нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Харин Монголын Паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо Эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулах гэнэ.
Тэднийг Эрүүл мэнд, спортын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал Д.Жаргалсайхан нар ЭМСЯ-ны хурлын танхимд хүлээн авч уулзан баяр хүргэх аж.
Ж.Нурланд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээнэ | ||
Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.