
Казахстанд парламентын сонгууль өчигдөр боллоо. Сонгуулийн 231 дүгээр тойрог буюу Улаанбаатар дахь Казахстаны ЭСЯ-д Монголд амьдарч байгаа Казахстаны иргэд саналаа өгсөн. 9:00 цагт хамгийн түрүүнд ЭСЯ-нд ирэгсдийн дунд манай жүдоч бүсгүй Г.Отгонцэцэг байлаа. Тус сонгуулийн хэсэгт 112 сонгогч бүртгэгдсэнээс 13:00 цагийн үед 97 хүн саналаа өгөөд байв.
Г.Отгонцэцэг өнгөрсөн оны зургаадугаар сард тус улсын иргэн болсон тул ийнхүү эрхээ эдлэн сонгуульд оролцож байгаа аж. Парламентын сонгуульд хүндэтгэл үзүүлэн, Казахстаны шигшээ багийн өмсгөлтэй ирсэн түүнийг Казахстаны сэтгүүлчид хэдийнэ хүлээж байлаа. Г.Отгонцэцэг тэдэнд ирэх зун Бразилийн Рио-де-Жанейрод болох олимпийн наадамд оролцох Казахстаны багт албан ёсоор багтсанаа баяртайгаар мэдэгдсэн.
Г.Отгонцэцэг одоо Өмнөд Казахстан мужийн багийн өмнөөс тэмцээнд оролцон, Чимкентэд бэлтгэл хийж байгаа юм.
Г.Отгонцэцэг Казахстаны сонгуульд саналаа өглөө | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.