Шууд Chart

400 сая төгрөгийн азтан тодорсон ч баримтаа бүртгүүлээгүй учир хэн хожсон нь тодорхойгүй байна

2016-03-22 14:46:45

Иргэд худалдан авалт бүртээ бар код бүхий баримт авч www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлэн, баримтаа баталгаажуулснаар азтан болох боломжтой. Эхнээсээ ч болж буйг үзэгчид МҮОНТ-ийн “Ebarimt-сугалаа” шууд нэвтрүүлгээр харж байна. Хамгийн сүүлчийн нэвтрүүлгээр супер шагнал 400 сая төгрөгийн азтан тодорсон. Гэвч чухам хэн гэдэг иргэн байсан нь тодорхойгүй байсан болохоор үзэгчид “Энэ сугалаа худлаа юм байна. Зөвхөн сонгуулийн шоу байж. Эсвэл зохион байгуулагчид нь өөрсдөө авах нь” гэсэн яриа үүсгэх боллоо. Тиймээс тус үйл ажиллагааг гардан зохион байгуулж байгаа хүмүүсийн төлөөлөл болох МҮОНТ-ийн найруулагч Б.Мөнхжаргал, “MNB” Үндэсний телевизийн Нэвтрүүлэг хяналтын албаны төлөвлөгч редактор Д.Ганзаяа нараас дараах тодруулгыг авсан юм.

Б.Мөнхжаргал: Бүртгүүлээгүй баримтаа заавал бүртгүүлэх ёстой

-"E barimt"-сугалаа азтан шалгаруулах шууд нэвтрүүлгийн үеэр булхай орох боломжтой юу?

-Иргэдийн дунд ebarimt сугалаанд үл итгэсэн, хардсан буруу ойлголтууд их явж байгаатай холбоотой МҮОНТВ-ээс тайлбар хийж байна. НӨАТ-ын урамшууллын  “Ebarimt" сугалааны тохирлыг 2016 оны нэгдүгээр сарын 17-ноос энэ сарын 20 хүртэл долоон удаагийн азтан тодруулах үйл ажиллагааг МҮОНТВ –ын "600 студи"ээс эвлүүлэггүй, өмнө нь  бичлэг хийгээгүй орон даяар ШУУД дамжуулсан  болно. Шууд нэвтрүүлгийн үеэр ШӨХТГ, МХ, ЦЕГ, ГТЕГ, Сангийн яам, иргэдийн төлөөллүүд сугалааны явцыг хянадаг Мөн нийслэлийн зургаан дүүргийн татвар төлөгч нар хүрэлцэн ирж сугалааны азтан тодруулах үйл ажиллагааг хянадаг юм. Иймд сугалааны үнэн бодит байдалд та бүхэн бүү эргэлзээрэй.

Д.Ганзаяа: Бид иргэдийн зүгээс ирүүлсэн бүртгэлийн дагуу азтанг тодруулдаг

-400 сая төгрөг хожсон супер азтан өнгөрсөн ням гарагт гарсан танай нэвтрүүлгээр тодорсон уу?

-Нэрлэгдсэн. Гэхдээ тэр азтан ebarimt.mn сайтад өөрийгөө бүртгүүлээгүй болохоор тодроогүй. Манай телевиз 25-30 минутын “ebarimt” сугалааны шууд нэвтрүүлгийг 18 удаа явуулахаас одоогоор долоон нэвтрүүлэг  үзэгчдэд хүрээд байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 17, 31, хоёрдугаар сарын 7, 14, 28, гуравдугаар сарын 6, 20-нд энэ нэвтрүүлэг олон нийтэд хүрсэн.  

Энэ нэвтрүүлгийн ард 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, маш өндөр зохион байгуулалттай баг ажиллаж байна. Иргэдийн зүгээс ирүүлсэн бүртгэлийн дагуу азтанг тодруулдаг. Өнгөрсөн ням гарагт тодорсон супер азтан хугацаандаа амжиж дээрх сайтад бүртгүүлвэл шагналынхаа мөнгийг данс руугаа шилжүүлүүлэх боломжтой. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

400 сая төгрөгийн азтан тодорсон ч баримтаа бүртгүүлээгүй учир хэн хожсон нь тодорхойгүй байна  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-22 15:55
Aan zow zow odoo l oilgoloo er ni bol barimtaa av, zaaval burtguul gesen 2 hon l yum husej bgam baina
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-03-22 15:28
БӨӨН ЛУЙВАР
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2016-03-22 14:59
400 сая төгрөгийн азтан чинь бүртгүүлээгүй юм бол яагаад баримт нь сугалаан дотор явж байдаг юм бэ энэ бол худлаа тоглоом юм бишүү
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-22 14:52
худлаа луйвардах гээд л .................

Бидэнтэй нэгдээрэй