
Дэлхий дахинаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан аугаа хөгжмийн зохиолч Л.В.Бетховены наймдугаар симфони Монголд анх удаа эгшиглэх гэж байна. Хүн төрөлхтний бүтээсэн оюуны гайхамшигт өв сонгодог хөгжмийг өөрийн орны ард түмэнд танилцуулах, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, хөгжим сонсогчдын хүрээг тэлэх зорилгын дор Улсын Филармонийн хамт олон “Л.В.Бетховений бүтээлүүд” концертыг энэ сарын 25-нд өөрийн тайзнаа толилуулах гэж байна.
Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцоно.
Л.В.Бетховены наймдугаар симфони эгшиглэнэ | ||
Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.