Шууд Chart

Петр Чех шилдэг хөлбөмбөгч болжээ

2016-03-22 17:46:56

Английн "Арсенал" багийн, Чехийн үндэсний шигшээ багийн хаалгач Петр Чех Чехийн хөлбөмбөгийн спортын шилдэг тоглогч болсон байна. Чехийн хөлбөмбөгийн холбооноос мэдээлж буйгаар өдгөө 33 настай тэрбээр найм дахь удаагаа улсын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байгаа аж.

Түүнтэй “Спарта” багийн довтлогч Давид Лафату, Берлины “Герты” багийн хагас хамгаалагч Владимир Дарид нар нэр дэвшсэн ч спортын сэтгүүлчид хийгээд дасгалжуулагчдаас илүү оноо цуглуулсны хүчинд ийнхүү тэргүүлсэн байна. Харин шилдэг дасгалжуулагчаар 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Чехийн үндсэн шигшээ багийн дасгалжуулагч Павел Врба, шилдэг залуу тоглогчоор “Аякс” багийн довтлогч Вафлав Черны нар шалгарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Петр Чех шилдэг хөлбөмбөгч болжээ  
Үзсэн: 553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй