
Казах түмэн Ойрадын ноёрхлоос гарсны 550 жилийн ойгоо угтан “Казах ель” нэртэй 20 ангит уран сайхны киног бүтээж байна. Тус кинонд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Монголын Узтөмөр хааны дүрийг бүтээж байгаа гэнэ.
Үүнийг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн санаачилгаар бүтээж буй аж. Ильяс Есенберлиний “Нүүдэлчид” романаас сэдэвлэсэн энэхүү киноны зураг авалт өнгөрсөн сард Казахстаны Астана хотноо эхэлсэн бөгөөд тус улс нь Соёлын яамнаасаа 500 сая тенге төсөвлөжээ.
“Казах ель” олон ангит киноны нээлт ирэх долоодугаар сарын 6-нд Астана хотод болно.
Ц.Цэрэнболд Казахын кинонд тоглож байна | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.