
Гуравдугаар сарын 23-ны өдрийн онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Монголыг зорьсон хөрөнгө”, “Элэгдэж яваа эрх чөлөө минь”, “Уучлаарай энэ бол дээрэм” нийтлэл, “Баярлаж чаддаггүй эрчүүд “зомби” болсон нь” сурвалжлага, “Эсэргүү нэрээ эерүүлж, их түүх бүтээжээ” хөрөг нийтлэл багтсан байна.
“Өдрийн сонин”-д Хууль зүйн сайд Д.Дорлигжавын “Товчхондоо бол нэг иргэний хүсэлтийг л уламжилж байгаа хэрэг шүү дээ”, Б.Баабарын “Хоёрхон сар тэсчих л дээ”, Ц.Гомбосүрэнгийн “Дамдинсүрэн гуайг матсан хэвлэл хянахын хорон санаатнууд толь бичгийн тэмдэгтэй эхийг хулгайлсан байх”, дуучин Т.Ариунаа “Урлаг зөвхөн цэнгүүлэх бус бас боловсрол олгох, өв соёлоо түгээх үүрэгтэй” ярилцлага, “Хөгжлийн замаа Монголчууд өөрсдөө сонгоё” нийтлэл бичигджээ.
“Үндэсний шуудан” сонинд УИХ-ын гишүүн асан, Төмөр замын инженер О.Сүрэнгийн “Хөгжлийн түүчээ явсан төмөр зам хөгжлийн түгжээ болоод зогсчихлоо”, эмч Ё.Наранцэцэгийн “Элэгний халуунаасаа болоод Монголчууд уур уцаараа барьж чаддаггүй” ярилцлага, “Го даргын сүүлчийн хүсэл” нийтлэл, “Орчин үеийн арга техникийг шингээсэн 3D урлаг” сурвалжлага тэмдэглэгдэв.
“Зууны мэдээ”-гийн онцлох мэдээллээр “Жийрэггүй үнэнийг жийрэглэхгүй өгүүлэх нь” нийтлэл, Т.Баасансүрэнгийн “Үлгэр жишээч загвар болохуйц хүрээлэнг Монголд байгуулсан” ярилцлага, “Тохилог зайсангийн тохигүй сууц” сурвалжлага.
“Засгийн газрын мэдээ”-гээс “Үйлдвэрлэгчээ хамгаалах шаардлага”, “58 кг-ыг тойрсон эргэлзээ”, “Цуврал дэлбэрэлт Брюсселийг доргиов”, “Орлогын зарцуулалт ойлгомжгүй байна” нийтлэл, Т.Дамдинсүрэнгийн “Өрөөндөө хүртэл бухаа оруулж байж цөм сүргээ авч үлдсэн” ярилцлагыг уншина.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.