
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгын унаган адуу, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн Улс халзан азаргыг мэдэхгүй хүн ховор байх.
Энэхүү ажнай нь шинэ цагийн монгол адуу ноёлж буй энэ цаг үед цойлон гарч монгол адууны хурдыг гайхуулснаараа эрхгүй онцгойрч буй юм. Жил ирэх тусам хурд ширүүсч буй үед Ардын хувьсгалын 90, 91, 92 жилийн ойн баяр наадам, “Их хурд-6” уралдаанд түрүүлснээс гадна Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр хурдалсан буян билээ.
Угшлыг нь хөөвөл Ө.Шинэтулга нь Талбулагийн уурхайд ажилладаг байсан Гомбоын Босоо угшлаас авсан бол эх нь Наваанчүлтэмийн халзан азарганы цустай гүү юм. Энэ хоёр адууны дундаас хоёр охин, дөрвөн эр унага гарсны хамгийн отгон нь энэхүү халзан азарга билээ.
Улс халзангийн гурван "ах"-ын хоёр нь бүсийн наадамд түрүүлж, айрагдсан. Тодруулбал, ах хонгор морь нь 2009 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхисан бол ах хүрэн морь нь 2010 онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд Монгол Улсын начин Г.Баатарын нэр дээр уралдаж, айргийн тавд хурдалж байв. Улс халзан азарга ясны хурдан адуу гэдгээ дахин нотолсон юм. Уяа сойлгыг нь аймгийн алдарт уяач Б.Цэндбаатар тааруулдаг билээ.
Монгол адууны хурдыг гайхуулсан Улс халзан | ||
Үзсэн: 2948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.