
Орчуулагч, зохиолч Д.Дашмөнх Японы алдарт зохиолч Эдогава Рампогийн өгүүллэг, туурийн бүрэн түүврийг эмхэтгэн орчуулж “Хүн сандал” нэртэй ном болгон уншигчдад хүргэж байна.
Тэрбээр өмнө нь “Үхлийн тууриуд”, “Харь гарагийн өгүүллэгүүд”, “Аравдугаар сарын наадаан” зэрэг уншигчдын оюуныг жигтэй явдал, айдас жихүүдсээр ховсдож, мэргэн ухаанаар “хооллосон” билээ.
Японы адал явдалт зохиолын титэмгүй хаан Эдогава Рампогийн уран бүтээлийн өв 20 орчим боть болох бөгөөд үүнээс “Хүн сандал”, “Толин там”, “Зурагтай аялагч”, “Улаан тасалгаа” зэрэг өгүүллэг, “Сохор мангас”, "Сүүдэрт гэтэх чөтгөр”, “Хар гүрвэл” тууж нь дэлхийн олон хэлээр орчуулагдсан юм.
Таро Хирай (1894-1965 оны хооронд) уран бүтээлээ туурвихдаа утга зохиолынхны хүрээнд Эдогава Рампо хэмээх нэр авсан нь АНУ-ын утга зохиолын суутан Эдгар Аллен Погийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын Япон хувилбар байлаа. Тэрээр триллерийг японжуулж бичиж чадсан төдийгүй үүгээрээ зөвхөн өөрийн орны уншигчдын төдийгүй дэлхийн олон уншигчийн сэтгэлийг татаж чадсан билээ.
Тэр адал явдалт өгүүллэг, ер бусын уран сэтгэмжүүдээрээ Эдгар Аллен Погоос дутахааргүй шинийг авч ирсэн болохыг, цаашид ч дэлхийн урлаг, утга зохиолд нөлөө үзүүлсээр байна. Мөн түүний бүтээлээс дэлхий дахинаа гарсан 20 орчим кино төржээ. Тиймээс түүнийг үнэхээр авьяаслаг адал явдалт зохиолч болохыг дээрх “Хүн сандал” ном харуулна.
Түүний зохиол, бүтээлүүд монгол хэлнээ мэр сэр орчуулагдаж байсан ч үүн лугаа бүрэн хэмжээгээр гарч байсангүй. Энэ номд их зохиолчийн “Хүн сандал”, “Толин там”, “Зурагтай аялагч”, “Улаан тасалгаа”, “Сэтгэлзүйн сорил” зэрэг 10 туурь багтжээ.
Эдогава Рампогийн “Хүн сандал” орчуулагдлаа | ||
Үзсэн: 1016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.