Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2016-03-23 15:37:56

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, маргааш өдөр нутгийн зүүн хагаст сэрүүвтэр байна.

2016 оны 3-р сарын 22-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 5 хэм дулаан, харьцангуй чийгшил 30 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны гуравдугаар сарын 23-ны 20 цагаас гуравдугаар сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн  өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар хур тунадас, нойтон цас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор болон  Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын  хөндийгөөр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Шөнөдөө үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.


2016 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв  

26-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд говь, тал, хээрийн нутгаар  секундэд  түр зуур 16-18 метр хүрч,  шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй