Шууд Chart

Н.Цогтсайхан Унгарын уран сайхны кинонд тогложээ

2016-03-23 16:29:34

Унгар улсад ажиллаж, амьдардаг Н.Цогтсайхан Холливудын “47 ронин”, “Хатуу самар-5”, “Aurora borealis”, “Spectral” зэрэг кинонд орлон тоглогчоор ажилласан. Тэгвэл энэ удаа “Да Винчийн код” киноны гуравдугаар ангид гамшгаас хамгаалахын ажилтны дүрд тогложээ.

Зохиолч Дэн Брауны “Там” зохиолоос сэдэвлэн “Сони пикчерс”-ийн бүтээж буй уг кинонд алдарт жүжигчин Том Хэнкс гол дүрийг бүтээсэн аж. Зураг авалт нь өдгөө дууссан бөгөөд ирэх аравдугаар сарын 14-нд нээлтээ хийх гэнэ.

Н.Цогтсайхан энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залууст хандан “Боломж үргэлж байдаг. Зорилготой, түүндээ сонирхолтой, дээрээс нь хөдөлмөрч байхад үр дүн нь зайлшгүй гардаг. Хамгийн гол нь өөрийн сонирхдог, мөрөөддөг ажил мэргэжлээ сонгож ажиллах нь амжилтад илүү хурдан хүргэдэг. Боломжгүй зүйл гэж байхгүй. Болгоогүй зүйл л гэж байдаг” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Цогтсайхан Унгарын уран сайхны кинонд тогложээ   
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй