Шууд Chart

Ө.Цэрэнчунт багштайгаа "Марийнский" театрт тоглолоо

2016-03-24 18:24:38

ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт "Марийнский" театрын тайзнаа тоглолоо. Ольга Кондинаг нь түүний багш бөгөөд тэд тун сайхан хоршсон хэмээн үзэгчид ярьж байна.

Дуучид Чайковский, Пуччини, Верди, Россини, Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлээс хамтран дуулсан байна. Ө.Цэрэнчунт ОХУ-ын Санкт-Петербург хотын Римский-Корсаковийн нэрэмжит “Консеватори” сургуульд таван жил суралцаж 2014 онд төгссөн. Одоогоор ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа юм.

Сонирхуулахад, Санкт-Петербург хотын  алдарт "Марийнский" театрын тайзнаа Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 13-нд Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильод, 20-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпиад дуулсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Цэрэнчунт багштайгаа "Марийнский" театрт тоглолоо  
Үзсэн: 343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй