
Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жил футзалын олон тэмцээн зохион байгуулсны нэг нь охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг байлаа. Анх удаа зохиогдсон энэхүү тэмцээн лигийн эхний өдрөөс л олны анхаарлыг татаж байв. Тус тэмцээнд 13 багийн 170 гаруй тамирчин хоёр насны ангилалд өрсөлдлөө.
11 өдөр үргэлжилсэн тус тэмцээний сүүлчийн буюу хамгийн хариуцлагатай тоглолт болоход 17 хүртэлх насны хүрэл медалийг С.Буд дасгалжуулагчтай “Хад” клубын тамирчид хүртлээ. Тэд зургаан тоглолтоос гурван хожил, нэг тэнцээ байгуулж 11 оноо цуглуулсан.
Мөнгөн медалийг С.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубын баг тамирчид “Арвис” клубтай тэнцсэнээр ийнхүү хүртлээ. Харин алтан медалийг Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб шалгарав.
Шагналыг МХБХ-ны дэд Ерөнхийлөгч, техник хөгжлийн хорооны дарга Б.Буман-Учрал, МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Болдбаатар, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.
“Монголын тэмүүлэл” клуб аваргаар шалгарлаа | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.