
Зураач Б.Болормаа "Хотын төрх" нэртэй үзэсгэлэнгээ “976” арт галерейд нээлээ. Тэрбээр жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа Улаанбаатар хотын шинээр баригдсан хороолол, зам, гэр хороолол, зах зэргийг өөрийнхөө төсөөллөөр абстракт болон реалист арга барилыг ашиглан зуржээ.
Тэр Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2002 онд дүүргэсэн бөгөөд 2000 оноос Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим, Занабазарын музей, “Блүмүүн” галерейд болсон хамтарсан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байжээ.
Харин 2000 онд анх удаа өөрийн бүтээлээ гадаадад дэлгэн үзүүлсэн нь Норвеги улсад болсон багш, оюутны хамтарсан үзэсгэлэн байв. Түүнээс хойш Дани, Швед, Шотланд, Бельги улсад болсон хамтарсан үзэсгэлэнд оролцжээ. Түүнчлэн 2013 онд “Улаан гэр” галерейд, 2015 онд “Le Bistro Francais”-д үзэсгэлэнгээ толилуулж байв.
“Хотын төрх” үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
"Хотын төрх" үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.