
Америкийн уран гулгагч Тоня Хардингийн тухай уран сайхны кино тун удахгүй мэндэлнэ. 1994 онд Норвегийн Лиллехаммер хотноо болсон өвлийн олимпийн өмнө түүнд ямар жигтэй үйл явдал болсон тухай 2008 онд “The Tonya Tapes” намтар номондоо дэлгэрэнгүй бичсэн.
Тодруулбал, түүний экс нөхөр Жефф Гилооли, түүний бие хамгаалагч Шон Эйкхарт нар Хардингийн мөнхийн өрсөлдөгч, олимпийн мөнгө, хүрэл медальт Нэнси Кэрриганы хөлийг гэмтээхийн тулд “хөлсний хүн” гэгдэх Шэйн Стантад захиалга өгсөн байдаг. Хэрвээ түүнийг гэмтээвэл Хардинг цагаан олимпид оролцох магадлалтай болох байлаа. Иймд Шэйн Стантад Нэнси Кэрригаыг Детроит хотод бэлтгэл хийж байхад нь санаатайгаар баруун хөлийг нь цохьсон. Гэхдээ аз болоход ноцтой гэмтэл учраагүй ч Хардинг зорьсондоо хүрч, түрүүлснээр олимпид оролцох эрхтэй болсон.
Гэвч олимпийн дараа холбооны мөрдөх товчооныхон тус хэргийг шалгаж, Гилооли, Хардинг нарын зэрэг дөрвөн хүнийг шүүснээр Хардингд гурван жил тэнсэн, 500 цаг олон нийтийн ажилд дайчилж, 160 мянган ам.доллараар торгосон. Мөн түүнийг УАШТ-д түрүүлсэн амжилтыг нь хурааж, уран гулгалттай холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хассан байна.
Хардинг дээрх хэргийг мэдсэн даруйд холбооны мөрдөх товчоонд хандахыг хүссэн боловч экс нөхөртөө дарамтлуулснаар чадаагүй гэж тус номондоо бичжээ.
Уран гулгалттай хамааралгүй болсон тэрбээр 2002 онд мэргэжлийн боксоор хичээллэж хэсэгтээ дуулиан тарьсан. Долоон тулаан хийхдээ дөрөвт нь ялсан.
Ийм их адал явдалтай амьдрал туулсан түүний намтар хожмоо “I, Tonya” нэртэй уран сайхны кино болно чинээ тэр санаагүй биз ээ. Тус киноны гол дүрд “The Wolf of Wall Street” киноны Наоми Напаглиагийн дүрээр алдаршсан 25 настай Маргот Робби тоглох ажээ.
Уран гулгагч Тоня Хардингийн амьдралаар кино хийнэ | ||
Үзсэн: 2194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.