
Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өнөөдөр эхэлсэн. Энэ өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 зэрэг хөнгөн жингийн барилдаан болсон юм.
Одоогийн байдлаар 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар “A”, “B” хэсгийн аваргын төлөө шалгарч үлдээд байна. Тодруулбал, Г.Болдбаатар Туркийн бөх Бэкир Озлутай, “В” хэсгийн аваргын төлөө Д.Амартүвшин Бразилийн бөх Эрик Такабатакетай барилдана. Манай хоёр бөх ялвал хагас шигшээд хоорондоо хүч үзэх юм.
Манай хоёр бөх ялвал хагас шигшээд хоорондоо барилдана | ||
Үзсэн: 3416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.