
Япон улсад ажиллаж, уран бүтээлээ туурвидаг “Их Татлага” хамтлаг өнгөрсөн ням гарагт Токио хотын алдарт “Сантори” концертын танхимд бие даасан анхны тоглолтоо толилууллаа. Уг тоглолтоор хөгжимчдийн чансааг шалгасан томоохон номер, цоо шинэ уран бүтээл түлхүү тоглогдсон юм. Энэхүү тоглолтыг Япон дахь Монголын Улсын Элчин Сайдын яамны ажилтан Озүка сан хөтөлсөн бөгөөд Монголын болон Монгол урлагийн талаарх мэдлэг, хэлний чадвар өндөр байсныг нуух юун.
Тус хамтлагийн ахлагч, морин хуурч А.Бат-Эрдэнийн ур чадвар онцгой байснаас гадна түүний зохиосон “Хөх бороо” морин хуурын дуэт, ” Бодол” ятгын гоцлол, “Хавар” цуурын гоцлол хөгжим үзэгчдийг суудлаасаа босож алга ташхад хүргэсэн. Мөн тэрбээр морин хуур, товшуур, цуур, цохивор зэрэг олон төрлийн хөгжим тоглосон нь гайхалтай байлаа.
Сонирхуулхад Монгол Улсын гавьяат жүжигчин, “хонхон хоолойт” Ш.Даваахүү Б.Болд-Эрдэний ээж бөгөөд хүүгийнхээ хамтлагийн тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн юм.
“Их Татлага” хамтлаг “Сантори” концертын танхимд тоглолоо | ||
Үзсэн: 410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.