
Эх орноо тив дэлхийд сурталчилж, нэрийг нь өндөрт өргөж яваа “Хөсөгтөн” хамтлагийнхан Саудын Арабад бие даасан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэд олон хөгжтэй явдалтай учирсанаа аяны богцоо задлахдаа хэлсэн юм. Учир юу гэвээс тэд тус улсад суугаа танилдаа бэлгэлэхээр архиа авч явжээ. Гэтэл түүнийг нь хил дээр хураасан байна. Лалын шашинтай орон болохоор согтууруулах ундаа хэрэглэх, хилээр оруулахыг гэмт хэрэг хэмээн үздэг болохоор ийн саатуулагдсан байна. Гэхдээ нэр хүндтэй хамтлаг тулдаа тэд эргүүлэн авсан байна.
Тус улсын дүрэмд төрийн байгууллагынх нь барилгын зургийг авах, Араб эмэгтэй рүү удаан харах, эмэгтэй хүн машин барих, эрэгтэй эмэгтэй хүн хамтдаа үйлчилгээний газар дугаарлан зогсох, хөгжим сурах, сонсох, хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглодог байна.
Тиймээс тус улсын тэр бумтнууд дэлхийн том одуудыг гэртээ урьж дуулуулдаг бөгөөд жирийн иргэд нь хөрш орон болох Бахрейнд зочилж кино үзэж, архи ууж, хөгжим чөлөөтэй сонсдог гэнэ.
“Хөсөгтөн” хамтлагийнхан Арабын хил дээр саатуулагджээ | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.