Шууд Chart

Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Москвад суралцана

2016-03-25 19:14:29

Хөгжим бүжгийн коллейжийн төгөлдөр хуурын ангийн шилдэг оюутнуудын нэг Ү.Уртнасан Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн академид суралцахаар болжээ. Босго өндөртэй энэхүү сургуулийн шалгуурыг давж, сурахаар уригдсан тэрбээр Монголд болсон Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын II уралдааны “B” ангиллын дэд байрын шагналыг хүртэж байсан юм. Мөн тус уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг гардсан. Өмнө нь эх орондоо болсон ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд гуравдугаар байр, Швейцарь Улсад болсон П.И.Чайковскийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцож П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн төв сургуульд сурах эрхээр шагнуулж байсан билээ.

Уртнасан нь дуурийн гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Х.Үнэнхүүгийн охин Москвад суралцана  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-03-26 08:46
сайн байна хичээгээрэй

Бидэнтэй нэгдээрэй