
Малчид тээвээрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар дулаахан байна.
2016 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө
2016 оны гуравдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-28-нд төв, зүүн зүгийн нутгийн, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд говь, талын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 27-28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.