
Малчид тээвээрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн нутгийн зарим газраар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүснэ.
2016 оны гуравдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүө өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгороор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-8 хэм дулаан байна.
2016 оны гуравдугаар сарын 28-ноос Дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн нутгийн ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30, 31-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Өнөөдөр төвийн нутгийн зарим газраар хур тунадас орж, зарим газраар салхи ширүүснэ | ||
Үзсэн: 620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.