Шууд Chart

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналыг бий болгов

2013-10-01 15:25:17

Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс олгож байхаар боллоо.

Шагналыг тухайн жилд үйл ажиллагаа явуулж, ашиглалтад оруулсан Барилга, байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, авто зам, автозамын байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэрүүдээс  сонгон шалгаруулах юм. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагууд өөрийн дүүрэг болон салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтаас  сонгон жил бүрийн 10-р сарын 15-ны дотор нэр дэвшүүлэх боломжтой.

Нэр дэвшсэн бүтээн байгуулалт нь  Хөрөнгө оруулалтын хэмжээ, далайцаараа дэлхийн жишигт хүрсэн, техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, ажлын байрны тоо олноор бий болгосон, эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан, нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон зэрэг  шаардлагуудыг хангасан байна. Эцсийн шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийх юм.

Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын мэдээллийг www.ulaanbaatar.mn цахим хуудас, “Нээлттэй Улаанбаатар” facebook хаягт байршуулан нийтэд зарлаж, тухайн бүтээн байгуулалтыг дэмжсэн иргэдийн “like” дарсан тоог шалгаруулалтад харгалзан үзнэ.  Шагнал нь нийслэлийн Засаг даргын захирамжийн бичвэр бүхий цом байх бөгөөд жилд гурван бүтээлд олгох юм байна. Энэхүү шагнал нь тухайн бүтээн байгуулалтын үнэ цэнэ, хүртээмжийг тодорхойлох бөгөөд бүтээсэн байгууллагынхаа нэр төрийн баталгаа болох юм.


Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналыг бий болгов  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй