Шууд Chart

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ

2016-03-27 15:49:12

Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн  хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.


2016 оны гуравдугаар сарын 27-ны 21 цагаас гуравдугаар сарын 28-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 12-14м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар  8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2016 оны гуравдугаар сарын 29-наас дөрөвдүгээр сарын 2-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст  хур тунадас, нойтон цас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30,31-нд зарим газраар, 1-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй