
“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний эрэгтэйчүүдийн 75 кг-д тулалдсан ОУХМ Н.Шинэбаяр өчигдөр Тайландын боксчин Апхиситтэй тулалдаж, 3:0-ээр ялснаар шилдэг наймд үлдэж, хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо.
Тус жинд 17 ширэн бээлийтэн хүч үзэж буй бөгөөд манай улсын тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Хүрэл медалийн төлөө Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрын эзэн, Ираны боксчин 30 настай, Сажад Мехрабитэй хүч үзнэ. Тэд маргааш орон нутгийн цагаар 19:00-өөс рингэнд гарна.
Н.Шинэбаяр хүрэл медалийн төлөө рингэнд гарна | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.