
2016 оны гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны дунд үеэр хур тунадас, цас орж цасан шуурга шуурч хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: 30-нд ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29, 3-нд Алтайн уулсаар, 30-31,4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-29, 2-3нд ихэнх нутгаар дулаарна. 30-1-нд хүйтэрч Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 16-21 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 10-15 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 30,1-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. 30-1-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 17-22 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: 28, 31-1-нд нутгийн зарим газраар хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28,30-нд зарим газраар 12-14м/с, 31-1-нд 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд ихэнх нутгаар дулаарна. 31-2-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр бага зэрэг дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 31-1-нд зарим нутгаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-30-нд бүх нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан өдөртөө 15-20 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 1-2-нд бүх нутгаар хүйтэрч шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.