Шууд Chart

Манай дөрвөн тамирчин Тбилисигээс медаль хүртлээ

2016-03-28 13:17:40

Гүржийн нийслэл Тбилиси хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээнээс манай улсын тамирчид мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртлээ. Ингэснээр 67 орны 389 тамирчин цугларсан тус тэмцээнд манайхан дээрх амжилтаараа 12 дугаар байрт бичигдэв.

Медаль хүртсэн тамирчдыг тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Амартүвшин “В” хэсгийн аваргын төлөө Бразилийн тамирчин Эрик Такабатакег ялж, хагас шигшээд Туркийн Озлу Бекирийг хожин финалдаж, алтан медалийн төлөө Узбекистаны Диёрбек Урозбоевтэд цэвэр ялагдсан. Энэ жинд гавьяат тамирчин, ДАШТ-ий алтан медальт Г.Болдбаатар хүрэл медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн Г.Одбаяр Армен, Украины жүдочийг ялж, хэсгийн аваргын төлөө эзэн орны тамирчин Придон Гиганиг торгуулиар цэвэр ялж, хагас шигшээд мөн л эзэн орны тамирчин Лаша Шавдатуашвилиг торгуулиар ялан финалдсан. Харин аваргын төлөө Гүржийн Нугзари Таталашвилид ялагдан мөнгөн медаль зүүлээ.

Харин 81 кг-д хүч үзсэн О.Ууганбаатар эхний тойрогт гоц мөргөөд Австрийн бөг Отт Марселийг цэвэр хожсон. Хэсгийн аваргын төлөө Казахстаны Азиз Калкаманулыг торгуулиар ялж хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү ОХУ-ын жүдоч 2015 оны Тбилисийн гран прийн аварга Алан Хубецовт вазари үнэлгээ алдаж, улмаар цэвэр ялагдсан ч хүрлийн төлөө Германы тамирчин Александр Виезерзактай барилдаж торгуулиар хожив.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай дөрвөн тамирчин Тбилисигээс медаль хүртлээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй