
Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров саяхан өлгийдсөн "Дорнодын цэнхэр аялгуу", "Оюу эрдэнийн говь" цомгоос бүрдсэн "Говь, Тал" чуулбар тоглолтоо өнөөдөр толилуулна.
Тэрбээр "Дорнодын цэнхэр аялгуу" цомогтоо Мэнэн, Тамсаг, Бадам-Ишийн тал, Буйр нуур, Халх гол, Нөмрөг зэрэг үзэсгэлэн төгөлдөр нутаг, алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн газар, "Хэрлэн барс", хөгжмийн зохиолч Г.Бирваагийн дайны бүрээ үлээж байсан түүхт газраар явж байхдаа туурвисан бүтээлээ багтаажээ.
Харин "Оюу эрдэнийн говь" цомгийн тухай дурдвал "Их өглөө", "Хулангийн тоос", "Зэрэглээ", "Угалз", "Сэтгэлийн гүнээс", "Ханбогдын эгшиглэн", "Эрин цаг" хэмээх долоон ангиас бүрдэх аж. Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдэрнэ.
Н.Жанцанноров говь, талыг бүтээлдээ амилуулжээ | ||
Үзсэн: 349 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.