Шууд Chart

“Морин хуур” олон улсын тавдугаар наадам болно

2016-03-28 13:40:02

“Морин хуур” олон улсын тавдугаар наадам, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 3-7-нд Улаанбаатар хотноо болно. 

Морин хуур хөгжмөөр дамжуулан Монгол үндэсний соёлыг олон улсад сурталчлах, тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилготой дээрх арга хэмжээний нэг хэсэг болох “Морин хуур хөгжмийн урын сан” эрдэм шинжилгээний бага хурал тавдугаар сарын 5-нд болно.

Симпозиумд оролцох хүсэлтэй илтгэгчид өөрийн товч намтар, гэрэл зураг, илтгэл, түүний товч хураангуйгаа ирэх дөрөвдүгээр сарын 25-ны дотор heritage@artscouncil.mn хаягаар илгээх боломжтой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур” олон улсын тавдугаар наадам болно  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй