
МСБХ-оос зохион байгуулж буй “Мастерс” лигийн шигшээ цувралын эхний тоглолт өнгөрөгч ням гарагт Спортын төв ордонд боллоо. Шигшээд “Алтайн Бүргэдүүд”, “Бизнесийн чөтгөрүүд” гэсэн мөнхийн өрсөлдөгчид халз тулсан юм.
1995, 1996, 1999 оны дээд лигийн тэмцээний шигшээд шалгарч хоорондоо өрсөлдөж байсан тэд 20 жилийн дараа дахин цом булаалдаж буй нь сонирхолтой байлаа.
“Алтайн Бүргэдүүд” баг үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглолтыг эхлүүлсэн бол “Бизнесийн чөтгөрүүд”-ээс ОУХМ Т.Түвшинбаяр эзгүй байсан юм. Мөн Бүргэдүүд эхнээсээ тоглолтын санаачилгыг гартаа авч, оноогоор тэргүүлж явсаар энэ тоглолтод хожив.
Тоглолтын сүүлийн үед сэлгээний тоглогчид талбайд дийлэнх минутыг өнгөрүүлсэн бөгөөд 94:75 харьцаатай “Алтайн Бүргэдүүд” баг ялж, цувралыг 1:0-ээр тэргүүллээ.
ОУХМ Г.Наранбаатар 35 оноогоор багаа тэргүүлсэн бол довтлогч Р.Хосбаяр 18, довтлогч П.Батзаяа 13 оноогоор удаалсан байна. Тэгвэл “Бизнесийн чөтгөрүүд”-ээс дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авч, хамгаалагч Н.Ариунболд 19 оноогоор манлайлав. Мастеруудын лигийн тэмцээний плейофф болон шигшээ цуврал гурван тоглолтоор шийдэгддэг дүрэмтэй. Дараагийн тоглолт ирэх дөрөвдүгээр сарын 3-нд болно.
“Алтайн Бүргэдүүд” цувралыг тэргүүлж эхэллээ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.