
Гуравдугаар сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонинд “Улаанбаатар смарт карт компанийн программ хангамжийг шалгаж эхэллээ” сурвалжлага, “Эрдэнэс Монгол”-ын цараа, “Сонгуулийн хоригдол” нийтлэл, Анри Картье-Брессоны “Магадгүй гэдэг хамгийн адгийн үг шүү” ярилцлага, “Аав, заг хоёр” дурсамж нийтлэгдсэн байна.
“Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт “Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно” сурвалжлага, “Мароккогийн хоньчин охин Францын сайд болсон нь” хөрөг нийтлэл, “Шаравын Сүрэнжав тэргүүт найрагчидтай шадарлаж явсан он жилүүд минь” дурсамж, Л.Чаминчулууны “Насаараа л хүлээхийн жаргал эдэллээ дээ гэж өвгөн маань нэг удаа хэлсэн”, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатарын “Мөргөлдөөд нүд бүлтэрч гарч ирж байсан удаа ч бий” ярилцлага.
"Үндэсний шуудан" сонинд “Э.Бат-Үүлийн багаас явах нь хэн бэ” нийтлэл, Д.Хулан “Сэргээгдэх эрчим хүч, органик гоо сайхны бүтээгдэхүүний очих цэг нэг” ярилцлага, “Энд биеэр хорьдог ч сэтгэлээр хорьдоггүй” сурвалжлага.
"Зууны мэдээ" сонины өнөөдрийн дугаараас “Хөшигний ар дахь хүүхдийн эрх”, “Гамшиг дагуулах граммын эдийн засаг” нийтлэл, Г.Жамьянгийн “Өнөөгийн УИХ хамгийн чадавхгүй ангийнхан” ярилцлага, “Төөрөлдсөн хувь тавиланг учруулсан туургатны миссийн тэмцээн” сурвалжлагыг уншаарай.
"Засгийн газрын мэдээ"-нд “Сөрөл хүлээлттэй эдийн засаг”, “Биеэ даадаггүй малчид” нийтлэл, Л.Ганбатын “Элсэлтийн шалгалт авах байруудыг камержуулж байгаа”, Ш.Батжаргалын “Итали гутлын нууц нь арьсаа торго мэт болтол боловсруулдагт байдаг” ярилцлага нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.