Шууд Chart

Манай тамирчид он гарсаар 69 медаль хүртжээ

2016-03-29 11:04:00

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монгол Улсын насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг спортын 17 төрлөөр байгуулж, 125 тамирчин, 36 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр спортын сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчид 2016 он гарсаар спортын 14 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 38 тэмцээнд оролцож 17 алт, 16 мөнгө, 36 хүрэл медаль хүртээд буй. Мөн Бразилийн “Рио-2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох 20 эрхийг өнөөдрийн байдлаар аваад байна.

Тодруулбал, чөлөөт бөх ес, буудлага гурав, байт харваа нэг, пара спортын таван төрөлд (пара, жүдо хоёр, пара, байт харваа хоёр, пара буудлага, пара хөнгөн атлетик, пара пауэрлифинг тус бүр нэг) нийт долоон хүн эрх аваад байна.

Цаашид үндэсний шигшээ баг, тамирчид дээрх олимпийн эрх олгох, оноо цуглуулах 16 (спортын төрөлд 15, пара спортын төрөлд нэг) тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай тамирчид он гарсаар 69 медаль хүртжээ   
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй