Шууд Chart

Б.Батбаатар шилдэг гол дүрийн номинацид өрсөлдөнө

2016-03-29 11:43:52

Адал явдалт, тулаант шилдэг кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадамд “Зангараг” уран сайхны кино өрсөлдөнө. Тус наадам нь ОХУ-ын Москва хотноо 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ кино нь “Скай пирамид” продакшны бүтээл бөгөөд зохиол, найруулгыг А.Батбаатар гүйцэтгэсэн юм. Гол санаа нь хэн нэгэн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүү ойртож буйгаа хэзээ ч ухаардаггүйн тухай өгүүлдэг билээ.

Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл бүртгэгдсэнээс 35 нь дараагийн шатанд шалгарсан байна. Мөн адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шалгаруулах номинацид “Зангараг” кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар нэр дэвших болзол хангажээ. Түүнтэй есөн орны уран бүтээлч өрсөлдөх юм. 

Сонирхуулахад, Б.Батбаатар нь “Үндэсний баялаг”, “Зүрхэнд дуссан нулимс” зэрэг бүтээлд тоглосон бөгөөд өдгөө ИЗИС-ийн театр, урлагийн сургуульд багшилдаг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Батбаатар шилдэг гол дүрийн номинацид өрсөлдөнө  
Үзсэн: 1667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-03-29 12:07
Шавьдаа өндөр амжилт хүсье
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-03-29 12:07
Шавьдаа амжил хүсье

Бидэнтэй нэгдээрэй