Шууд Chart

Манай есөн боксчин өнөөдөр олимпийн эрхийн төлөө тоглоно

2016-03-29 12:03:51

"Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний рингэд Монголын есөн боксчин медаль, цаашлаад олимпийн эрхийн төлөө өнөөдөр өрсөлдөнө.

Дээрх тэмцээнд 35 орны эрэгтэй 180, эмэгтэй 46 боксчин өрсөлдөж байгаа билээ. Манайхны хувьд 12 ширэн бээлийтэн оролцож буйгаас эрэгтэй 91 кг-д Т.Ерболат, эмэгтэй 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар эхний учраадаа ялагдаж, тэмцээнээ дуусгасан.

Харин шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө тулалдах 81 кг-ын ОУХМ С.Эрдэнэбаяр Киргизстаны тамирчин Еркин Адылбек Улутай, 64 кг-ын ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ритай, эмэгтэй 75 кг-ын Э.Эрдэнэтуяа Казахстаны Дарига Шакимоватай орон нутгийн 19.00 цагаас тоглоно. Харин 49 кг-ын ОУХМ Г.Ган-Эрдэнэ Вьетнамын боксчин Хуюнх Нгок Тантай, 69 кг-ын ОУХМ Б.Түвшинбат Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой, 52 кг-ын Х.Энх-Амар Киргизстаны Азаттай, 56 кг-ын Д.Цэндбаатар Казахстаны Кайраттай, 75 кг-ын Н.Шинэбаяр Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан байсан Ираны Сажад Мехрабитэй тулалдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай есөн боксчин өнөөдөр олимпийн эрхийн төлөө тоглоно   
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй