Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатар-Бугат хооронд авто болон төмөр зам тавина

2016-03-29 12:29:20
Error loading player: No playable sources found

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, НЗДТГ, Хөрөнгө оруулалтын газар, Монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ӨМӨЗО-ны Бугат хотод “Монголын өдрүүд-2016” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, Монголд үйлдвэрлэсэн 1000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сонирхуулсан юм.

Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримталж байгаа гол бодлогын нэг нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлийг хангахаас гадна экспортод гаргах. Тиймээс гурван сая хүн амтай Бугат хотод Монголын бүтээгдэхүүн танигдсанаар зах зээл нь хоёр дахин өргөжих боломж бүрдэж байгаа юм.

Бугат хот нь БНХАУ-ын нэр алдартай 100 гаруй хотоос өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг аж. 2015 оны хувьд 315 тэрбум иений орлоготой ажиллажээ. Энэ удаагийн арга хэмжээгээр Улаанбаатар-Бугат хотын хооронд агаарын хил нээх, байнгын ажиллагаатай болсон Ханги-Мандалын боомтын дэд бүтцийг шийдэх, Сайншанд-Ханги-Мандалын чиглэлд авто болон төмөр зам тавихад хамтран ажиллах чиглэлд гэрээ хэлцэл байгууллаа. Ингэснээр Монгол Улсын малын гаралтай бүтээгдэхүүнийг импортоор авах боломж нээгдэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар-Бугат хооронд авто болон төмөр зам тавина   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-03-29 16:27
sainshandiin tumur zamiin trasaa anh aldsan teriig shiidehgui bol sainshand gol ustah n

Бидэнтэй нэгдээрэй